Та эрүүл хоол хүнсээр хоолломоор байна уу!

Тэгвэл бидний бэлдсэн дараах хоолыг туршиж үзээрэй.

Таньд болон танай гэр бүлийнхэн, найз нөхдөд тань таалагдана гэдэгт итгэж байна.

Мөн та өөрийн санал хүсэлтээ бидэнд ирүүлнэ үү?

Wednesday, May 19, 2010

Чука хоолны хичээл

Хоолны хичээл №1
Жимстэй тахианы шницель
Орц: 1 хүний порцоор
  1. Тахианы гуя - 5ш /2кг/
  2. Ананасны компот - 1ш
Хийх дараалал:
  1. Тахианы гуяыг яснаас нь шулж махаа бүтнээр нь гаргаж авна. Махаа давтаж зөөлрүүлээд давс перец, сармисаар амтлаад дээр нь ананасаа тавьж голоор нь 1 нугална.
  1. Бэлдсэн махаа гурилд дүрнэ. Дараа нь өндгөнд дүрээд сайтар халаасан хайруулын тавганд 2 талаас нь шаргал болтол нь шарна. Үүний дараа 200*С t-т халаасан шарах шүүгээнд хийж 40 минут орчим шарна.
Амтлагч хачирт нь:
  1. Брокли - 2ш
  2. Хулуу - 2ш
Хийх дараалал:
  • Хулуугаа жигнэж бэлэн болгоод цагираг хэлбэртэй хувилж хэрчинэ, сонгиноо /нэмэлт/ мөн ижил хэрчээд, бага зэргийг тостой хайруулын тавганд хийж болгоно. Ингэхдээ бага зэрэг давс, перец, хоол амтлагч вигороор амтална.

Шаржигнуур салат

Орц: 1 хүний порцоор
  1. Лууван - 500гр
  2. Хятад байцаа - 1ш
  3. Редиск - 1ш
  4. Огурцы - 500гр
  5. Чинжүү - 300гр
  6. Селери /чинцай/ - 1 боодол
  7. Салат амтлагч
Хийх дараалал:
  • Бүх ногоогоо нэгэн ижил нарийн хэлбэрээр хэрчээд салатны амтлагчаар амтлаад хольж хутгана.

Monday, April 26, 2010

Пүрэвээ Хоолны Хичээл №1


Цагаан лууван чинжүүний салад
Орц: 1 хүний порцоор
  1. Цагаан лууван - 120гр
  2. Чинжүү шар - 25гр
  3. Чинжүү улаан - 25гр
  4. Чинжүү ногоон - 25гр
  5. Сонгино - 20гр
  6. Лимон - 1ш
  7. Самрын тос - 10гр
Хийх дараалал:
  1. Цагаан луувангаа угааж хальслаад, 3 төрлийн амтат чинжүүгээ цэвэрлэж чинжүүний дотор талын зузаан хэсгээс өөлж авна.

  2. Дараа нь бүтээгдэхүүнүүдээ нарийн савхан хэлбэртэй хэрчинэ. Бүх бүтээгдэхүүнийг нийлүүлж хутгаад гүнжидийн тос, нимбэгний хүчил, давс, элсэн чихэр, сонгиноор амтална. Бэлэн болсны дараа нимбэгээр чимэглэж өгнө.
Загасны махтай тунгалаг шөл


Орц: 1 хүний порцоор
  1. Загас - 100гр
  2. Лууван - 30гр
  3. Бөөрөнхий сонгино - 100гр
  4. Яншуй - 1 боодол
Хийх дараалал:
  1. Загасаа хайрс болон гэдэс дотроос нь салган сайтар угааж цэвэрлэнэ. Бүхлээр нь чанаж шөл гаргана. Шөл гаргах явцад хөөс болон нитгэлийг сайтар хамж авна.

  2. Дараа нь загасаа яснаас нь салгаж дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаагаад сонгино луувангаа хуурна. Бэлдсэн загасны шөлөндөө хуурсан сонгино, лууван, загасны махаа хийж буцалгана. Давс, перец бага зэргийн загас амтлагчаар амтална. Бэлэн болсны дараа яншуй цацаж өгнө.

Загас ногооны үелэг

Орц: 1 хүний порцоор
  1. Загас - 250гр
  2. Лууван - 80гр
  3. Хулуу - 80гр
  4. Вандуй - 50гр
  5. Чинжүү - 50гр
  6. Будааны крокет - 300гр
  7. Эрдэнэ шиш - 1ш
  8. Лимон - 30гр
  9. Сухар - 1ш
Хийх дараалал:
  1. Загасаа хайрс болон гэдэс дотор яснаас нь салган сайтар угааж цэвэрлэнэ. Загасны махаа давс, хар перец, нимбэгээр амтална.

  2. Дараа нь шар лууван, хулуугаа угааж цэвэрлээд нарийн савхан хэлбэртэй хэрчинэ. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаагаад сонгино, лууван, хулуугаа хуурна. Давс, хар перецээр амтална. Бэлдсэн загасан дээрээ хоёр төрлийн ногоогоо жигд зулж өгнө.

  3. Загасны мах, ногоо, загасны мах гэх маягаар үелэж тавина. Шарах шүүгээнд 150-160*t 20-25 минут шарна. Шарах явцад гарсан шүүс буюу тосоор нь түрхэж өгнө.

Музе

Орц: 1 хүний порцоор
  1. Тараг - 100гр
  2. Сүү - 100гр
  3. Жүрж - 40гр
  4. Гадил - 40гр
  5. Лимон - 30гр
Хийх дараалал:
  1. Жүрж болон гадилаа хальс буюу үрнээс нь салган угааж цэвэрлэнэ.

  2. Жүрж болон гадилаа цахилгаан холигчинд хийж холино. Холих явцад сүү, тараг, лимоны шүүс зэргийг хийж өгнө. Бага зэргийн элсэн чихэр хйиж болно.

Батжаргал Хоолны Хичээл

Хоолны хичээл №1
Ceaser салад
Орц: 1 хүний порцоор
  1. Буйцаа - 150гр
  2. Талхны хатаамал - 50гр
  3. Самарын тос - 30гр
  4. Сармис - 10гр
  5. Лимоны хүчил - 5гр
  6. Элсэн чихэр - 10гр
  7. Давс - 5гр
Хийх дараалал:
  1. Буйцаагаа сайтар угаагаад усыг нь шавхана. Тэгээд гүнжидийн тосондоо сармис, сонгино, давс, элсэн чихэр, лимоны хүчлээ хийж найруулаад бэлдэнэ.
  2. Дараа нь бэлдсэн амтлагчаа навч руугаа хийж амтална. Хамгийн сүүлд талхны хатаамалаа нэмж сэгсэрнэ.
Вандуйны зутан шөл
Орц: 1 хүний порцоор
  1. Вандуй - 200гр
  2. Масло - 30гр
  3. Гурил - 50гр
Амтлагч шөлөнд:
  1. Ясны шөл - 300гр-500гр
  2. Хар перец - 10гр
  3. Цөцгий буюу сүү - 50гр
Хийх дараалал:
  1. Вандуйгаа лаазнаас аваад шүүж машиндана. Ясны шөлөө урьдчилан бэлдэж авна. Угааж цэвэрлэсэн вандуйгаа хуурна. Тэгээд ясны шөлөө шүүж дээр нь хийнэ.
  2. Дараа нь 5-10 минут буцалгаад амтлагчаа хийнэ. Хамгийн сүүлд цөцгий буюу сүүгээ хийж буцалгаад бэлдэх. Мөн петрушкагаа болон хар перецээ хийнэ.
  3. Ингээд аягалаад дээрээс нь шарсан талхны хатаамалаа 4-6ш хийж идэхэд бэлэн болно.
Үхрийн гол махан стек
Орц: 1 хүний порцоор
  1. Үхрийн гол мах - 300гр
  2. Давс - 5гр
  3. Сармис - 10гр
  4. Ургамлын тос - 10гр
Хийх дараалал:
  1. Үхрийн гол махаа 300гр-аар таслан хуваагаад махныхаа ширхгийг нь босоо зориулалтын алхаар 2 см-ийн зузаантай болтол 2 талаас нь жигд давтана. Ингээд давтсан махныхаа 2 талд нь давс, перец, сармис түрхэж амтлаад бага зэргийн тос түрхээд хавсарч амраана.
  2. Дараа нь сайтар халаасан хайруулын тавган дээр 2 талыг нь ээлжлэн гүйцэд болтол нь шарна. Шарах явцдаа вино нэмж шарвал амттай, зөөлөн шүүслэг болно.
Амтлагч хачирт нь:
  1. Лууван - 50гр
  2. Эрдэнэ шиш - 30гр
  3. Вандуй - 50гр
  4. Салатны навч /жижиг/ - 1ш
  5. Сонгино - 20гр
Хийх дараалал:
  1. Лууван, вандуйгаа чанаж болгоно. Тэгээд шоо дөрвөлжин хэрчээд сонгинотой хамт маслоор шарна.
  2. Дээрээс нь ногоо амтлагч вигор нэмж болно. Хамгийн сүүлд эрдэнэ шишээ нэмж өгөөд стектэйгээ хачирлаж порцлоно.