Та эрүүл хоол хүнсээр хоолломоор байна уу!

Тэгвэл бидний бэлдсэн дараах хоолыг туршиж үзээрэй.

Таньд болон танай гэр бүлийнхэн, найз нөхдөд тань таалагдана гэдэгт итгэж байна.

Мөн та өөрийн санал хүсэлтээ бидэнд ирүүлнэ үү?

Monday, April 26, 2010

Батжаргал Хоолны Хичээл

Хоолны хичээл №1
Ceaser салад
Орц: 1 хүний порцоор
  1. Буйцаа - 150гр
  2. Талхны хатаамал - 50гр
  3. Самарын тос - 30гр
  4. Сармис - 10гр
  5. Лимоны хүчил - 5гр
  6. Элсэн чихэр - 10гр
  7. Давс - 5гр
Хийх дараалал:
  1. Буйцаагаа сайтар угаагаад усыг нь шавхана. Тэгээд гүнжидийн тосондоо сармис, сонгино, давс, элсэн чихэр, лимоны хүчлээ хийж найруулаад бэлдэнэ.
  2. Дараа нь бэлдсэн амтлагчаа навч руугаа хийж амтална. Хамгийн сүүлд талхны хатаамалаа нэмж сэгсэрнэ.
Вандуйны зутан шөл
Орц: 1 хүний порцоор
  1. Вандуй - 200гр
  2. Масло - 30гр
  3. Гурил - 50гр
Амтлагч шөлөнд:
  1. Ясны шөл - 300гр-500гр
  2. Хар перец - 10гр
  3. Цөцгий буюу сүү - 50гр
Хийх дараалал:
  1. Вандуйгаа лаазнаас аваад шүүж машиндана. Ясны шөлөө урьдчилан бэлдэж авна. Угааж цэвэрлэсэн вандуйгаа хуурна. Тэгээд ясны шөлөө шүүж дээр нь хийнэ.
  2. Дараа нь 5-10 минут буцалгаад амтлагчаа хийнэ. Хамгийн сүүлд цөцгий буюу сүүгээ хийж буцалгаад бэлдэх. Мөн петрушкагаа болон хар перецээ хийнэ.
  3. Ингээд аягалаад дээрээс нь шарсан талхны хатаамалаа 4-6ш хийж идэхэд бэлэн болно.
Үхрийн гол махан стек
Орц: 1 хүний порцоор
  1. Үхрийн гол мах - 300гр
  2. Давс - 5гр
  3. Сармис - 10гр
  4. Ургамлын тос - 10гр
Хийх дараалал:
  1. Үхрийн гол махаа 300гр-аар таслан хуваагаад махныхаа ширхгийг нь босоо зориулалтын алхаар 2 см-ийн зузаантай болтол 2 талаас нь жигд давтана. Ингээд давтсан махныхаа 2 талд нь давс, перец, сармис түрхэж амтлаад бага зэргийн тос түрхээд хавсарч амраана.
  2. Дараа нь сайтар халаасан хайруулын тавган дээр 2 талыг нь ээлжлэн гүйцэд болтол нь шарна. Шарах явцдаа вино нэмж шарвал амттай, зөөлөн шүүслэг болно.
Амтлагч хачирт нь:
  1. Лууван - 50гр
  2. Эрдэнэ шиш - 30гр
  3. Вандуй - 50гр
  4. Салатны навч /жижиг/ - 1ш
  5. Сонгино - 20гр
Хийх дараалал:
  1. Лууван, вандуйгаа чанаж болгоно. Тэгээд шоо дөрвөлжин хэрчээд сонгинотой хамт маслоор шарна.
  2. Дээрээс нь ногоо амтлагч вигор нэмж болно. Хамгийн сүүлд эрдэнэ шишээ нэмж өгөөд стектэйгээ хачирлаж порцлоно.

2 comments: