Цагаан лууван чинжүүний салад
Орц: 1 хүний порцоор- Цагаан лууван - 120гр
- Чинжүү шар - 25гр
- Чинжүү улаан - 25гр
- Чинжүү ногоон - 25гр
- Сонгино - 20гр
- Лимон - 1ш
- Самрын тос - 10гр
- Цагаан луувангаа угааж хальслаад, 3 төрлийн амтат чинжүүгээ цэвэрлэж чинжүүний дотор талын зузаан хэсгээс өөлж авна.
- Дараа нь бүтээгдэхүүнүүдээ нарийн савхан хэлбэртэй хэрчинэ. Бүх бүтээгдэхүүнийг нийлүүлж хутгаад гүнжидийн тос, нимбэгний хүчил, давс, элсэн чихэр, сонгиноор амтална. Бэлэн болсны дараа нимбэгээр чимэглэж өгнө.
Загасны махтай тунгалаг шөл
Орц: 1 хүний порцоор
- Загас - 100гр
- Лууван - 30гр
- Бөөрөнхий сонгино - 100гр
- Яншуй - 1 боодол
- Загасаа хайрс болон гэдэс дотроос нь салган сайтар угааж цэвэрлэнэ. Бүхлээр нь чанаж шөл гаргана. Шөл гаргах явцад хөөс болон нитгэлийг сайтар хамж авна.
- Дараа нь загасаа яснаас нь салгаж дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаагаад сонгино луувангаа хуурна. Бэлдсэн загасны шөлөндөө хуурсан сонгино, лууван, загасны махаа хийж буцалгана. Давс, перец бага зэргийн загас амтлагчаар амтална. Бэлэн болсны дараа яншуй цацаж өгнө.
Загас ногооны үелэг
Орц: 1 хүний порцоор
- Загас - 250гр
- Лууван - 80гр
- Хулуу - 80гр
- Вандуй - 50гр
- Чинжүү - 50гр
- Будааны крокет - 300гр
- Эрдэнэ шиш - 1ш
- Лимон - 30гр
- Сухар - 1ш
- Загасаа хайрс болон гэдэс дотор яснаас нь салган сайтар угааж цэвэрлэнэ. Загасны махаа давс, хар перец, нимбэгээр амтална.
- Дараа нь шар лууван, хулуугаа угааж цэвэрлээд нарийн савхан хэлбэртэй хэрчинэ. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаагаад сонгино, лууван, хулуугаа хуурна. Давс, хар перецээр амтална. Бэлдсэн загасан дээрээ хоёр төрлийн ногоогоо жигд зулж өгнө.
- Загасны мах, ногоо, загасны мах гэх маягаар үелэж тавина. Шарах шүүгээнд 150-160*t 20-25 минут шарна. Шарах явцад гарсан шүүс буюу тосоор нь түрхэж өгнө.
Музе
Орц: 1 хүний порцоор
- Тараг - 100гр
- Сүү - 100гр
- Жүрж - 40гр
- Гадил - 40гр
- Лимон - 30гр
- Жүрж болон гадилаа хальс буюу үрнээс нь салган угааж цэвэрлэнэ.
- Жүрж болон гадилаа цахилгаан холигчинд хийж холино. Холих явцад сүү, тараг, лимоны шүүс зэргийг хийж өгнө. Бага зэргийн элсэн чихэр хйиж болно.